Багцын арилжаагаар 103 сая  төгрөгийн гүйлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-30 17:18:42

Хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй нийт 18 хувьцаат компанийн 28,320 ширхэг хувьцаа арилжив.

 Мөн өнөөдрийн багцын арилжаагаар “Баян-Алдар” ХК-ийн нийт 70,938 ширхэг хувьцаа арилжиж нийт 103 сая 611355 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  

Харин MSE ALL индекс 819.45 нэгж болж 0.17 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 1 их наяд 387 тэрбум 687 сая 323297 төгрөг болжээ.    

 Б.Заяа

Холбоотой мэдээ