СҮХБААТАР: 300 өрхөд тусламж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-26 16:25:05

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд хамтран Сүхбаатар аймгийн 300 малчин өрхөд тусламжийн гараа сунгалаа. Ингэхдээ гурван шалгуур үзүүлэлтээр малчин өрхийг сонгон авчээ.


 

Баруун-Урт сумын 140, Баяндэлгэр сумын 100, Сүхбаатар сумын 60 малчин өрхөд тус бүр 660 000 мянган төгрөг бэлнээр, 200 кг хивгийн тусламж олгожээ.

 

Японы хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлдэг "Старт нетворк" төслийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг Зудын эрт арга хэмжээ төсөл-ийг зудын гамшигт өртсөн болон гамшгийн эрсдэлд буй орон нутгийн иргэдэд улс төр, нийтийн анхаарлаас ангид байдлаар тусламж дэмжлэг үзүүлэхийг зорьдог байна. Уг төсөл Дорнод, Сүхбаатар, Говьлтай, Увс, Завхан аймагт 45 хоногийн хугацаанд хэрэгжинэ.

 


 

Холбоотой мэдээ