Toyota-гийн нэг сая гаруй автомашиныг эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-21 11:58:47

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /Kyodo/. Toyota Motor компани зорчигчийн талын аюулгүйн дэрний системийн мэдрэгчид доголдол үүсэж болзошгүйтэй холбоотойгоор АНУ-аас нэг сая гаруй автомашиныг эргүүлэн татахаар болсноо лхагва гарагт мэдэгдлээ.


Ирэх хоёрдугаар сарын дунд үе гэхэд автомашин эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлнэ гэж Японы автомашин үйлдвэрлэгчийн мэдэгдэлд дурджээ. Эргүүлэн татах автомашинуудад Camry, RAV4 зэрэг Toyota-гийн зургаан загвар болон Lexus брэндийн 2020-2022 оны ES, RX загварууд багтаж байна.


Урд талын зорчигчийн суудалд сууж буй зорчигчийг илрүүлэхэд зориулагдсан мэдрэгчид ослын үед аюулгүйн дэр нээгдэхгүй байж болзошгүй доголдол гарч магадгүй гэж Toyota мэдээлжээ.


Холбоотой мэдээ