ӨМНӨГОВЬ: Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг нэмэгдүүлснээр агаар, хөрсний бохирдлыг багасна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-15 09:03:29

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөрийг Өмнөговь аймгийн хэмжээнд хэрэгжүүлж “Хашаандаа сайхан амьдарья” аяныг эхлүүлэн ажиллаж байна.


Иргэдийн оролцоосанал санаачилгад тулгуурлан аяныг хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.

 

“Хашаандаа сайхан амьдарья” аяны хүрээнд 2023 онд эрчим хүчний хэмнэлттэй жишиг орон сууцны мэдээллийн төвийн барилгыг орон нутгийн төсвийн 199.990.107 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Логмон" ХХК хийж гүйцэтгэжээ.

 

2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр улсын комисс ажиллаж тус жишиг орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.




Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг нэмэгдүүлснээр агаар, хөрсний бохирдолыг багасгах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, айл өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломж бүрдэж байгаа юм.




Энэхүү жишиг орон сууцны мэдээллийн төв иргэдэд нээлттэй ажиллаж мэдээ мэдээлэл, сургалт зөвлөгөөг өгч, эрчим хүчний хэмнэлттэй агааржуулалт, халаалтын систем, бохирын цэвэршүүлэх систем, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг эрчим хүчний хэмнэлттэй шалны халаалт, дулаалгын материал үйлдвэрлэл, барилгын сайдинг, металл фасад, эко жорлон зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын бүтээгдэхүүн, танилцуулгыг тавих ажээ. 

Холбоотой мэдээ