Булган аймгийн ургац хураалтын ажил 20 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-21 18:19:35

Булган аймгийн ургац хураалт 20 хувьтай, саад бэрхшээлгүй хэвийн үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар 37116 га хураах ёстойгоос 6808 га-г шууд хурааж 10989 тн үр тариа  аваад байна. Харин 1560 тн төмс, 1012 тн хүнсний ногоо,  110 тн тэжээлийн ургамал хураан аваад байна. Өнгөрсөн зун хур бороо элбэг байсан тул нийт 50 мянган тн ургац хураах төлөвтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн мэргэжилтэн өглөө.

                                                         П.Батням

Холбоотой мэдээ