Өнгөрсөн зун үерийн улмаас 10 гаруй хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-21 13:25:30

Баянхонгор аймгийн төвд улирагч сарын дундуур хүчтэй аадар бороо орсны улмаас 1, 2, 3, 5, 6, 7, 9 дүгээр баг, Есөн-Эрдэнэ зах, аймгийн Цэвэр усны байгууламжийн үерээс хамгаалах далан, нутгийн зарим хэсгээр өндөр хүчдэлийн шугам үерт автсан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл холбогдох албаныхан мөн үеэр гарсан нийт хохирлыг хэмжээг гаргажээ. Хур бороо элбэг, усны түвшин ихэссэн үеэр санамсар болгоомжгүй байдлаас 7, 8 дугаар саруудад нийт 12 хүн амь насаа алдсан байна. Мөн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, инж-нерийн байгууламжуудад нийт 271.207.590 төгрөгийн хохирол учирчээ.

                                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ