ДОРНОГОВЬ: Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-30 07:55:20

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилж аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулдаг “Эрүүл энхийн үйлстэнэмнэлгийн ажилтнуудыг алдаршуулах гурав дахь удаагийн үйл ажиллагаа энэ сарын 28-нд боллоо.


Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг үнэлж, тэдний энэрэнгүй их үйлсийг нь олон түмэнд түгээн сурталчлах зорилготой наадамд төр ба хувийн хэвшлийн 1000 эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эмч багш, оюутнууд оролцож, долоон төрөлд шилдгүүдээ шалгаруулав.


Лавлагаа шатлалын шилдэг хамт олноор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал-Гэмтлийн тасгийн Х.Эрдэнэбулган даргатай хамт олон, анхан шатны шилдэг хамт олноор Ц.Болормаа даргатай Зүүнбаян Эрүүл мэндийн төв, нарийн мэргэжлийн шилдэг эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чих хамар хоолойн их эмч Х.Эрдэнэболд, анхан шатны шилдэг эмчээр Талст зам Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Нарантуяа, Эрүүл мэндийн салбарын шилдэг тусгай мэргэжилтнээр Хатанбулаг сумын Өрхийн Эрүүл мэндийн төвийн бага эмч Ж.Цэемаа, эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагчаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Б.Аюурзана, эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар Айраг сумын эрүүл мэндийн төвийн нярав Д.Нансалмаа нар тус тус шалгарлаа.


2023 оны байдлаар орон нутагт төр ба хувийн хэвшлийн 125 эрүүл мэндийн байгууллагын 1200 гаруй эмч, мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хүргэж байна. Хүний нөөцийн хангалт 92 хувь, тоног төхөөрөмжийн хангалт 93 хувьтай үзүүлж, эмчилгээ оношилгооны орчин үеийн шинэ технологи, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна. 


Холбоотой мэдээ