Монгол-Тайванийн харилцаа холбоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-26 16:58:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Тайванийн эдийн засгийн хамтарсан уулзалт МҮХАҮТ-д өнөөдөр боллоо. Уулзалтыг Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (CIECA) МҮХАҮТ хамтран зохион байгуулав.


Энэ удаагийн уулзалтад Монголд ирээд байгаа Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Чэн Шин тэргүүтэй нийт 14 бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Грэйс Ж.Р.Лүө мөн уригдаж оролцлоо.


Хоёр талаас нийт 30 гаруй төлөөлөл оролцсон уулзалтаар эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл, харилцаа холбоо, аялал жуулчлал, санхүүжилтийн үйлчилгээний салбарыг хөндсөн илтгэл тавьж, холбогдох салбарын сүүлийн үеийн хөгжлийн талаар талууд харилцан мэдээлэл солилцлоо.


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, энэ удаагийн хамтарсан уулзалт дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хойш Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг анх удаагаа баг бүрдүүлэн, Монгол Улсад хүрэлцэн ирж, зохион байгуулж буйгаар онцлогтойг хэллээТэрбээр Тайвань Монголын хоорондор худалдааны нийт эргэлт цар тахлын өмнөх хамгийн өндөр үзүүлэлт болох 42 сая ам.долларт хүрч, цаашид ч энэ үзүүлэлт эрчимтэй өсөн нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Тайванийн бизнес эрхлэгчид яриа хэлэлцээ өрнүүлэх, газар дээр нь очиж үзэж танилцах замаар талуудын хооронд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж чадна гэж найдаж байна. Энэ удаагийн форум хоёр талын бизнесийн боломжуудыг амжилттай харилцан сурталчлан таниулж чадна гэж итгэж байна гэв. 

Холбоотой мэдээ