БАЯН-ӨЛГИЙ: Төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 0.2 нэгжээр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-21 16:35:18

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт оны эхний 8 сарын байдлаар 1830 эх амаржиж, 1847 хүүхэд төрсөн ба 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 0.2 нэгжээр өсжээ.


Мөн 354 хүн нас барж, хүн амын ердийн цэвэр өсөлтийн коэффициент 13.6 болсон байна.


Аймгийн хэмжээнд Баяннуур, Ногооннуур, Сагсай, Өлгий суманд төрөлт аймгийн дунджаас 1.0-3.7 нэгжээр дээгүүр, бусад суманд 0.1-5.3 нэгжээр доогуур байгаа. Тодруулж хэлбэл,  Ногооннуур суманд 1000 хүнд ногдох төрөлт хамгийн өндөр буюу 20.5, Баяннуур суманд 19, Өлгийд 189.9, Сагсай суманд 17.8, харин Цагааннуур тосгонд хамгийн бага буюу 2.4 байна. 

Холбоотой мэдээ