Импорт 3.9 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 130 орноос гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн импортоллоо.
Импортын 35.2 нь БНХАУ-д, 26.7 хувь нь ОХУ-д, 13.2 хувь нь Японд, 4.4 хувь нь АНУ-д, 4.1 хувь нь БНСУ-д тус тус ногдож байгаа нь нийт импортын
дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, дээрх хугацаанд импортоор 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.2 сая ам.доллараар буюу 3.9 хувиар нэмэгджээ.