АРХАНГАЙ: Тарьц, суулгацын 413050 ширхэг нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-08 16:20:04

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Урд тамирын голын эрэг татам газрын 4 га газар бүх нийтээрээ мод тарина.

 

Аймгийн хэмжээнд 2024 оны судалгаагаар 9 суманд 17 ААН, иргэн тарьц, суулгацын үржүүлэг хийж, нөөцийг бүрдүүлсэн байна. Дээрх ААН, иргэд шилмүүст болон навчит модны 413050 ширхэг тарьц, суулгацыг бэлтгэжээ.  

 

Суулгацыг насаар нь авч үзвэл, үрээр суулгасан шинэс модны нэг настай 10000 суулгац байна. Харин үрээр ургуулсан 2-3 настай 233970 ширхэг, мөчрөөр ургуулсан 75480 ширхэг суулгац байгаа бол 4-өөс дээш настай үрээр болон мөчрөөр ургуулсан 95600 ширхэг тарьц, суулгац байна. 


Холбоотой мэдээ