ДУНДГОВЬ: "Мастер класс" сургалтын оролцогчдод мэргэшлийн сертификат олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоотой хамтран тус аймгийн үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх “Мастер класс” сургалтыг энэ сарын 5, 6-нд зохион байгуулав.
Сургалтыг Засаг даргын үйл ажиллагааны “Хөдөөгийн сэргэлт-
Шинэ Дундговь” хөтөлбөр, “Хүний нөөцийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион
байгуулж, 50 гаруй хүн оролцлоо.
“Мастер класс” үсчин, гоо засалчдын түвшин ахиулах хоёр
өдрийн энэхүү сургалтаар эрэгтэй, эмэгтэй салоны болон гоёлын үс засалт, өнгө
гаргалт, make-up, сормуус, шивээс хийх сургалтыг мэргэжлийн багш нар, чанарын
өндөр түвшинд зохион байгуулжээ.
Сургалтын үр дүнд 42 үсчин, гоо засалч сертификат гардан
авч, “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны гишүүн
боллоо.
Ташрамд, “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо үсчин, гоо засалчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, зэрэг ахиулах сургалтыг 2018 оноос зохион байгуулж байгаа юм.