Монгол Улсад 9 сарын байдлаар 733 мянга гаруй жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-09-21 15:01:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлснээр манай улсад 733.340 жуулчин ирээд байна. Энэ нь энэ оны 9 дүгээр сарын 20 хүртэлх хугацааны үзүүлэлт юм.

9 дүгээр сарын 20-нд 1778 жуулчин иржээ. Ирж буй жуулчдын 37.39 хувийг ОХУ, 22.56 хувийг БНСУ, 16.82 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна.


Жуулчдын ихэнх хувийг ОХУ, БНСУ-ын иргэд эзэлсэн хэвээр байна. Ирэх саруудад ОХУ-аас манай улсад аялал жуулчлал, бизнесийн 4 групп ирэх гэж буйг Монгол-Оросын Бизнесийн зөвлөлөөс мэдээллээ.


Ташрамд дурдахад, Засгийн газраас БНСУ болон хөрш ОХУ, БНХАУ-аас тус бүр 250 мянган жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ хүрээнд ОХУ-аас энэ сарын сүүлч болон 10, 11 дүгээр сард аялал жуулчлал, бизнесийн 4 групп манай улсад ирэх гэж буйг Монгол-Оросын Бизнесийн зөвлөлөөс мэдээллээ. Энд ОХУ-ын Челябинск муж, Приморийн хязгаар болон Орёл хот, Саха-гийн төлөөлөгчдийн баг орж буйг Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш дуулгав.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Салбар яам 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа юм.



Холбоотой мэдээ