Увс аймагт “Ган, зуд, үер” гэсэн аюулт үзэгдэл давамгайлдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс, Ховд, Баян-Өлгий аймгийн Улаан Загалмайн дунд болон анхан шатны хороодын дарга, арга зүйч, идэвхитэн, сонгуультан нарын сургалт өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон байна.
Энэ үеэр төр-Улаан Загалмайн хамтын ажиллагаа, МУЗН-ийн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцэж, гамшгийн эрсдлийг бууруулах даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар ажлуудыг хийж болохыг баруун гурван аймгийн Улаан загалмайчид тодорхойлжээ.
Сургалтаар аймаг орон нутагтаа тохиолдож байсан аюулт үзэгдэл, гамшгийн цар хүрээ, хохирол, төрөл давтамжийг тодорхойлох “Түүхэн Хуанли” нэртэй бүлгийн ажлыг хийхэд Увс аймагт “Ган, зуд, үер”, Ховд аймагт “Мал амьтны халдварт өвчин”, Баян-Өлгий аймагт “Үер” гэсэн аюулт үзэгдэл давамгайлдаг болохыг оролцогчид онцолжээ.
Увс аймаг Б.Батхүү