Ажил олгогчдын тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬУлс орон даяар нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал орон нутагт ч мөн адил сөргөөр нөлөөлж байгаа жишээ олон байна.
Дорноговь аймгийн МСҮТ-тэй хамтран ажилладаг ажил олгогч, дадлагажуулагч байгууллагуудын тоо эрс цөөрсөн тухай тус аймгийн МСҮТ-ийн захирал Х.Түмэннаст ярив.
Өмнө нь тус байгууллага уул уурхай үйлчилгээний чиглэлээр 80 гаруй байгууллагатай хамтран ажилладаг байсан бол одоо 20 гаруй байгууллагатай зөвхөн дадлага хийх чиглэлээр харилцаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл шинэхэн төгсөгчдийг ажлын байраар хангах хамтын ажиллагаа зогсонги байдалд оржээ.
Х.Эрдэнэбулган