Хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-15 03:24:57

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь аймгийн хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, тодруулга лавлагаа хийлээ.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан болон Иргэний мэдээллийн сангийн баазын тулгалтыг сум, багийн түвшинд  хийж  Хүн амын мэдээллийн санд ороогүй 2015 -2016 онд төрсөн 14 хүүхдийг шинээр нэмж, хүн ам өрхийн мэдээллийн санд байхгүй байгаа овог нэрийн зөрүүтэй зэрэг бусад шалтгаантай 1826 хүн, нас барсан 507, гадаад улс руу шилжиж суурьшсан 603 хүн, регистр сольсон 20 хүн, бичиг баримт нь хүчингүй болсон 13 хүнийг тодруулан огт олдохгүй байгааг эрэн сурвалжлах тодруулах ажлыг үргэлжлүүлэн  хийж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ