"Сэлэнгэпресс" Булган аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНХэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг "Сэлэнгэпресс" ХХК Булган аймагт ажиллах гэж байна. Энэ үеэр сурах бичгийн өргөтгөсөн худалдаа, номын захиалга авах юм байна.
2016 оны 9 сарын 18-19 ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү үйл ажиллагаанд хамтарч ажиллах, хөл хөдөлгөөн ихтэй, байрлал сайтай байр хэрэгтэй байгаа тул хамтран ажиллах хувь хүн, албан газрыг хайж байгаа юм. Сумдад хүрч ажиллах боломжгүй, энэ удаад аймгийн төвд ажиллах гэнэ.
П.Батням