ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар +40 хэм хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-21 08:29:08

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн нийт нутгаар хэт халахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.


Энэ сарын 22-нд +39+40 хэм хүрч хална.


Тиймээс иргэд олон нийтийг өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч даралт ихтэй, өндөр настан, бага насны хүүхэд, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй иргэд хэт халалтын үед  аль болох гадуур гарахгүй байж наршихаас сэргийлэхийг зөвлөлөө.


Мөн хэт хаталтаас үүдэлтэйгээр нийтийн тээврийн цахилгаан автобуснуудын батарейд доголдол үүсэх магадлалтай тул 6 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд шугамын автобус хоорондоо нэг цагийн зайтайгаар иргэдэд үйлчлэх тул ажлын цагаа зохицуулж үйлчлүүлэхийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ