СҮХБААТАР: Шуурганд төөрсөн иргэдийн найм нь олдоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-20 12:44:11

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Цас болон шороон шуурганд төөрч сураггүй болсон иргэдээс найм нь олдоогүй байна.

Шуурганы үеэр малдаа яваад төөрсөн, малтайгаа хамт уруудсан, замд машинтайгаа суусан гэх 30 орчим иргэнийг эрэн хайж байсан. Тэгвэл мэргэжлийн баг шуурхай ажилласны үр дүнд 20 гаруй иргэнийг эсэн мэнд олжээ. Одоогоор найман иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Асгат, Уулбаян,Түвшинширээ, Баруун-Урт зэрэг суманд эрлийн баг ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ