Ургац тээвэрлэлтийн замуудыг засахаар хөрөнгөө хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-08 15:34:18

Ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн ургац тээвэрлэх гол замуудыг засахаар болсон. Өнөөдрийн байдлаар хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг хүлээж байгаа ажээ.    

Зам тээврийн хөгжлийн сайдын энэ сарын 06-ны өдрийн шуурхай хуралдаанаараа өгсөн ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх үүргийн дагуу Сэлэнгэ аймгийн хэд хэдэн газрын замыг засахаар болжээ.

Сайдын өгсөн үүргийн дагуу засварлуулах шаардлагатай байгаа авто зам, гүүрийн тоонд Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг чиглэлийн 118 км зам, Сэлэнгэ аймгийн Ерөө сум-Хазайн давааны 40 км зам, Хазайн даваа-Хүдэр сум чиглэлийн 50 км зам, Хүдэр сумын төвийн Хүдэр голын доод гүүр зэрэг замууд хамаарч байгаа юм. Ийнхүү Сэлэнгэ аймгийн дээрх замуудыг засах ажлын гүйцэтгэхээр “Сэлэнгэ АЗЗА” компанийн хамт олон бэлэн болоод байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ