Баянхонгор аймгийн Засаг даргаар Г.Батжаргал ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-09-07 13:09:17

Хадныхан овогт Гончигдоржийн Батжаргал Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумд төрсөн, 50 настай, эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг.

Боловсрол: Дээд

Мэргэжил: Усан хангамжийн инженер

Төгссөн сургууль:

   1984 онд Баянхонгор хотын 10-н жилийн Нэгдүгээр сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10в анги

   ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль

   2005 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, Удирдахуйн ухааны магистр цолтой

Ажилласан байдал:

   1990-1993 он НААҮ-ний Барилга засварын конторт инженер, ерөнхий инженер

   1993-1994 он Усны аж ахуйн Тэнгис компанид Барилын бригадын дарга

   1994-1996 он Барилга угсралт, үйлдвэрлэл үйлчилгээний “Их богд” ХХК-ний Ерөнхий захирал

   1996-2006 он Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дарга

   2006-2008 он Баянхонгор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга

   2008-2012 он Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга

   2014 оноос Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга

Гавьяа шагнал:

    Хөдөлмөрийн хүндэт медаль

    Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

    Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

    Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

    Эрчим хүчний тэргүүний ажилтан

    Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

    Нутгийн өөрөө удирдах байгууллагын дээд шагнал “Соёмбо” тэмдэг

    Нутгийн өөрөө удирдах байгууллагын Тэргүүний ажилтан

    Аймгийн ИТХ-ын дээд шагнал “Соёрхол” медаль

 

Холбоотой мэдээ