СҮХБААТАР: Аймгийн нийт нутгаар салхины хүч их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй салхитай байна. Салхины
хүч ихэнх тохиолдолд 12-14 м/с өрөвхийлөлт 18 м/с хүрч байгааг аймгийн
УЦУОШТ-өөс мэдээллээ. Хүчтэй салхи маргааш өглөө болон өдөр улам ширүүсч,
оройны 18.00 цагт намдах төлөвтэй байна.
Хуурайшилтын улиралд яг ийм хүчтэй салхины үед хээрийн түймэр гарах эрсдэл маш их. Тиймээс иргэд малчид, жолооч нар анхаарал болгоомжтой байх шаардлагатай. 4 дүгээр сарын 8-нд Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг хүчтэй салхины улмаас бүрэн унтрааж чадалгүй, өдгөө Дорнод аймгийн Матад, Халх гол сумын газар нутагт тархаад буй.
Одоогоор түймрийг унтраахаар Сүхбаатар, Дорнод
аймгийн ОБГ, БОАЖГ-ын албан хаагчид болон нутгийн иргэд гээд 200 гаруй хүн
ажиллаж байна. Мөн УОК, ОБЕГ-аас 30 аврагчийг нэмэлт хүчээр илгээсэн тухай Сүхбаатар аймгийн ОБГ-аас мэдээллээ. Цаашид ч цаг агаарын нөхцөл байдал энэ
хэвээр үргэлжлэх учир иргэд малчдыг анхаарал болгоомжтой байж, хээрийн түймрээс
сэргийлэхийг сануулав.