ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-10 08:09:36

Даланзадгад  /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв болон зүүн сумдын нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа.  


Булган, Цогт-Овоо, Цогтцэций, Номгон, Баян-Овоо, Манлай сумын нутгаар өнөөдөр салхи секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.


Тиймээс малчид, ард иргэд гэнэтийн салхи шуурганд малтайгаа уруудах, төөрөх, осгох аюулаас урьдчилан сэргийлэх, өндөр настан, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малыг ойрын бэлчээрт хариулах, хүчтэй салхи, шорооны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул алсын замд гарч байгаа иргэд, жолооч нар хурдаа тохируулж анхааралтай зорчихыг сэрэмжлүүлж байна.


Түүнчлэн өмнөх өдрүүдийн үргэлжилсэн шороон шуурганы улмаас зарим малчид малаа уруудуулан алдаж эрж хайх ажил үүсэж байгаа тул анхаарал сэрэмжтэй байж, ойр бэлчээрт хариулгатай байлгахыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ