Эрдэс бүтээгдэхүүний экспорт 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-05 15:22:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 38, зэсийн баяжмал 25.6, төмөр 15.2, алт 11.2, газрын тос 17.7, цайр 57.7, хайлуур жонш 42.8 хувь байв.


Гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд нүүрс экспортын 10531 автомашин, 1642 чингэлэг тээвэр, 1232 AGV тээвэр хийжээ. Дээрх хугацаанд 1,413.8 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 346 хувь буюу 3.5 дахин өссөн. Оны эхнийхээс 13,859.2 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 11,374.6 мян.тн-оор буюу 4.5 дахин өсжээ.


Харин 480 автомашин, 252 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 358 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөнийг УУХҮЯ мэдээллээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 447 автомашин, 1285 чингэлэг тээвэр хил нэвтэрчээ. Оны эхнээс 1,276.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 107.3 хувиар өсөв. Мөн долоо хоногт 118 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гаргажээ.

Төв банк оны эхнээс 3 сарын 30-ны өдрийн байдлаар 2.24 тонн алт худалдан авсан аж.

Холбоотой мэдээ