Францын Ерөнхий сайд жагсаалтай холбоотойгоор сөрөг хүчнийхэнтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-27 10:15:28

ПАРИС. /AFP/. Францын Ерөнхий сайд Элизабет Борн ирэх сарын эхээр сөрөг хүчний удирдагчидтай уулзахаа мэдэгдэв. 


Тэрбээр “AFP” агентлагт ярилцлага өгөх үеэрээ мөн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалтай холбогдуулан үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Францын Ерөнхий сайд гуравдугаар сарын 28-нд болох ээлжит жагсаал цуглааны өмнө ярилцлага өгчээ. 


“Бид зөв арга замыг олох ёстой.  Бид тайвшрах хэрэгтэй” гэж Э.Борн мэдэгджээ. Төсвийн асуудлаас бусад тохиолдолд олны таашаалд нийцээгүй шинэчлэлийг парламентад санал хураахгүйгээр батлах маргаантай механизмыг цаашид ашиглахгүй гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Францад маргаан дагуулаад байгаа тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураахгүйгээр баталсныг Э.Борн гуравдугаар сарын 16-нд мэдэгдсэн билээ. Үүний дараа Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураасан боловч авах шаардлагатай 287 саналыг авч чадаагүй юм. 


Холбоотой мэдээ