СҮХБААТАР: Ноолуур 150-155 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-20 14:03:35

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймагт 3 дугаар сарын 20-ны байдлаар ноолуур килограмм нь 150-155 мянган төгрөгийн үнэтэй байна. Аймгийн хэмжээнд жилд 450-600 тонн ноолуурыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Цаашид ноолуурын үнэ өсөж, 180-190 мянга хүрэх магадлалтай байгаа аж.

Энэ хаврын тухайд дунджаар 500 орчим тонн ноолуур авна. Ихэнх суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор борлонгийн хорогдол их гарсан нь ноолуурын хэмжээ буурахад нөлөөлж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн жил Сүхбаатар аймаг 1 сая 480 мянган толгой ямаа тоолуулсан билээ.

 

Холбоотой мэдээ