ӨМНӨГОВЬ: Хүчтэй шороон шуурганы улмаас цахилгаан тасраад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-10 12:18:03

Даланзадгад /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын 9-ний 20.00 цагаас цахилгаан тасарсан.


Тодруулбал, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ын Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүчтэй шороон шуурганы улмаас томоохон хэмжээний гэмтэл гарч, гэмтлийг засварлахаар Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ ТӨХК-ийн засварын баг ажиллаж байна. 


Ухаа Худаг ДЦС, Даланзадгадын ДЦС-аас Даланзадгад, Номгон, Хүрмэн, Баяндалай, Булган, Ханхонгор сумын хэрэглэгчдийг, Оюу толгой ХХК-аас Ханбогд, Баян-Овоо сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах техник зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа талаар Өмнөд бүсийн цахилгаан дамжуулах ТӨХК-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ