Хятадад нүүрсний уурхай нурж, 57 хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-23 11:42:45

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймагт нүүрсний уурхай нурж, хоёр хүн амиа алдаж, 6 хүн гэмтэж бэртэн, 57 хүн сураггүй болоод байна.


Уг нүүрсний уурхайд лхагва гаргийн 17:13 цагт нуралт үүссэн бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллах үүрэг өгчээ.


Ослын газар нийт 200 гаруй аврагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байна.


Үүнээс өмнө 2021 оны нэгдүгээр сард Шандун мужийн алтны уурхайд дэлбэрэлт болсны улмаас 10 уурхайчин амиа алдаж байжээ. Мөн 2020 оны 12 дугаар сард уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахин ажиллагаагүйгээс 23 уурхайчин нүүрсхүчлийн дан ислийн хийд хордон амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ