Улсын хэмжээнд 21.6 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-01 12:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 27-ны өдрийн байдлаар 21.6 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 46.2 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ мэдүүлээд байна.


Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ, Хэнтий аймгийн ЗДТГ, ЗХЖШ, ГИХГ зэрэг байгууллага 90 хувиас дээш үзүүлэлттэй байгааг АТГ мэдээлэв.


АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 23-27-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 379 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 119 мэдүүлгийг хянан шийдэв. Одоогоор 260 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаад байгаа бөгөөд тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч, 19-ийг нь хянан шийджээ. 

Холбоотой мэдээ