Цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-31 01:43:12

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод-Эрдэм ахлах сургууль дээр ахлах боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт боллоо.

Сургалтаар нийт багш удирдах ажилтнууд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн төрлүүд, зорилго зорилт, хэрэгжүүлэх менежментийн талаар нэгдсэн ойлголттой болж, мэргэжлийн багш нар заавал судлах, сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөрүүдийн агуулгын шинэчлэл, өргөсгөл, гүнзгийрлийг судалж, шинээр нэмэгдсэн болон заахад хүндрэлтэй сэдвүүдийн онол арга зүйд суралцжээ.

Сургалтанд сургууль тус бүрийн ахлах ангид хичээл заах мэргэжлийн багш нар, сургуулийн захирал сургалтын менежер, нийгмийн ажилтан зэрэг 870 гаруй багш удирдах ажилтан хамрагджээ.

  Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ