СҮХБААТАР: А.Оюун-Эрдэнэ логик фазалын ДАШТ-д оролцсон амжилтаараа оны онцлох хүүхдээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-23 15:04:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ сурлагын амжилтаараа Сүхбаатар аймгийн оны онцлох хүүхдээр шалгарав. Түүний онцлог амжилтаас дурдвал логик фазалын улсын аварга шалгаруулах уралдаанд гуравдугаар байрт шалгарсан. Энэхүү төрөлд Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон шилдэг наймын нэгээр шалгарчээ.

Тэрбээр 10 жил дараалан А үнэлгээтэй суралцаж буй бөгөөд улс, бүс, тив дэлхийн хэмжээний сэтгэн бодох чадвар, математикийн олимпиад, уралдаанд тогтмол амжилттай оролцдог манлайлагч сурагч юм. Мөн шатрын спортын тамирчин.


Түүнтэй мөн адил 2022 онд урлаг, спорт, хүмүүнлэг үйлс, хүүхдийн оролцооны чиглэлээр бусдыгаа манлайлсан сурагчдыг онцлох хүүхдээр шалгаруулсан. Нийт 10 номинацаар хүүхдүүдийг онцолсон бөгөөд аймгийн ГБХЗХГ-аас уг шагналыг 30 дахь жидээ олгож буй юм. 

Холбоотой мэдээ