Дархан хотын ойн шилдэг логоны уралдааныг дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:53:05

Дархан-Уул аймгийн түүхт 55-н жилийн ойг тохиолдуулж байнгын ашиглагдах логотой болох зорилгоор аймгийн ЗДТГ-аас эрхлэн “Шилдэг лого”-ны уралдааныг энэ сарын 15-25-ны хооронд зарласан. Энэ хугацаанд нийт 20 гаруй бүтээл ирснээс Дархан хотын зураач, урчуудын “Тэнгэр өөд” холбооны гишүүн, зураач, дизайнер В.Энхболдын бүтээл шалгарав.

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Хяналт, Шинжилгээ, Үнэлгээний тасгийн дарга Д.Сэлэнгэ нар зураач, дизайнер В.Энхболдыг хүлээн авч уулзалт хийж баяр хүргэлээ. Дархан хотын шавыг 1961 оны аравдугаар сарын 17-нд тавьснаар жил бүрийн энэ өдөр ойгоо тэмдэглэхийн тулд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж аймгийн Засаг дарга нийт иргэддээ ажлын тайлангаа тавьдаг уламжлал тогтжээ.

                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ