Дулааны станцын барилгын ажлыг гүйцээхээр хөрөнгө хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-26 22:39:43

Булган аймагт баригдаж байгаа Дулааны станц энэ 8 сарын дундуур ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан.  Анх 2011 онд шав тавьж эхэлсэн энэхүү станц хөрөнгө мөнгөний хүндрэлээс болж зогсонги байдалд ороод байна. 

2014 онд Монгол Улсын Засгийн Газраас 3,5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгснөөр ДС барих ажил үргэлжилж, гүйцэтгэл 70 хувьтай болсон. Тус станцын барилгыг "Энержи палас" ХХК барьж байгаа юм. Станц ашиглалтад орсноор Булган аймгийн Булган сумыг зөвхөн энэхүү ДС нь одоо байгаагаас 2-3 дахин илүү айл өрх, албан газрыг халаах хүчин чадалтай болох юм. Одоогийн байдлаар Дулааны станцыг барьж дуусгахад шаардлагатай  гадна дотны хөрөнгө оруулалтын  бүхий л боломжийг эрж байна гэдэг мэдээллийг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг мэдээллээ.

                                           П.Батням

Холбоотой мэдээ