Түр хамгаалах байр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-24 23:09:52

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс дэргэдээ түр хамгаалах байртай боллоо. Дэлхийн зөн ОУБ Булган аймгаас татан буугдаж, ажлын байраа ХГБХХ - т хүлээлгэн өгснөөр гадна талаасаа өөр хаалгаар ордог, дотроо 00, угаалтуур бүхий нэг өрөөг нь хүчирхийлэлд өртсөн иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр болгон тохижууллаа.

Түр хамгаалах байранд байх шаардлагатай зүйлсийг тусгайлан стандартаар заасан байдаг юм байна. Түүний дагуу Дэлхийн зөн ОУБ - ын "Булган - орон нутгийн хөгжлийн хөтөлбөр" - т санал хүргүүлснээр 5 сая орчим төгрөгийн ор, хөргөгч, зурагт, ус буцалгагч, будаа агшаагч зэргийг шийдвэрлэж өгчээ.

Мөн энэ түр хамгаалах байранд хамгаалуулахаар ирсэн иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө, хууль эрхзүйн мэдлэг, дэмжлэг олгох зорилгоор хуулийн мэргэжилтэн ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа явуулна.

                                                                                П.Батням

Холбоотой мэдээ