ӨМНӨГОВЬ: "Агаарын бохирдолгүй Өмнөговь" төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-18 15:27:26

Өмнөговь/МОНЦАМЭ/. Даланзадгад сумын хувьд хүн амын төлөвлөрөл сүүлийн жилүүдэд ихэссэнтэй холбоотойгоор агаарын бохирдлын асуудал анхаарал татаж байгаа юм.


Тиймээс аймгийн хэмжээнд "Нутгийн хишиг" хөтөлбөрт тусгагдсан “Агаарын бохирдолгүй Өмнөговь” төслийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.  2021-2022 оны хооронд хөнгөлөлттэй, уян хатан зээлийн нөхцөлөөр нийт 82 өрх айл төсөлд хамрагджээ.  

Тус төсөлд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаа юм. Тухайлбал  өглөө, оройдоо дулаан тухтай, халаалтыг өөрсдийн хүссэнээр тохируулан ихэсгэж багасгаад хэрэглэх боломжтой нь орон сууцнаас ялгарахгүй тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдээд байна.

Энэ удаагийн төслийн зээлд Гурвансайхан хороололд амьдардаг Б.Өлзийбаатар, У.Батчимэг нарын гэр бүл хамрагдлаа. Тэд 4 хүүхэд, ээжийнхээ хамт амьдардаг. Хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж байгаа энэхүү төсөл үргэлжлэн иргэдэд хүрсээр байна. Халаалтын давуу тал нь дулаан алдалтгүй технологийн дэвшилттэй, агаар сэлгэлт сайтай, тог цахилгаан зарцуулалт бага, аюулгүйн ажиллагаа бүрэн хангасан хэрэглэгчийн эдийн засаг болоод цаг хугацаа, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаагаараа онцлогтой.

Холбоотой мэдээ