“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд үр дүнд суурилсан санхүүжилтийг шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-15 15:15:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Дэлхийн банкны Байгаль орчин, байгалийн нөөц, цэнхэр эдийн засаг хариуцсан захирал Валерие Хики, Зүүн Ази, Номхон далайн тогтвортой хөгжил хариуцсан бүсийн захирал Бэнойт Боскүтай уулзлаа.


Уулзалтаар Дэлхийн банк “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний үр дүнд суурилсан санхүүжилтийг шийдэх боломжтой хэмээжээ.


Монгол Улсад олон төрлийн санхүүгийн арга хэрэгслийг хэрэгжүүлэх, “Ногоон сан байгуулахдаа санхүүжилтийн хөтөлбөрийг нэгтгэн, газрын менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төслүүдтэй танилцах, биологийн олон янз байдлыг хамруулах хэлбэрээр олон төрлийн ургамал, амьтны аймгаар баялаг байлгах, чадавх бэхжүүлэх, техникийн болон судлаачдын нөөцийг бэлдэх, хүүхэд залуусын оролцоог дэмжих нь чухлыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлов.

Мөн Монгол Улсаас санаачилсан "Gereen generation" буюу "Ногоон үе"-ийг бэлдэж эхэлсэн нь сайн манлайлал болно гэдэгт итгэлтэй байгааг тэрбээр илэрхийлснийг БОАЖЯ мэдээллээ.



Дэлхийн банк 2023 оноос үр дүнд суурилсан санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлж эхэлнэ. Карбон кредитээр эргэн тооцох систем бий болгоно гэсэн үг. Карбон зах зээлийн дүгнэлтүүд гарсан. Зах зээлийг хөгжүүлэхэд ажиллах шаардлагатай. Монгол Улсад энэ сарын 20-ноос 12 сарын 1-ний хооронд Монгол Улсад ажлын хэсэг ажиллах юм. ОУБ-аас “Тэрбум модхөдөлгөөний хүрээнд юу хийх боломжтой үнэлгээг хийж, мод ургадаггүй газруудад өөр төрлийн ургамал, модлог ургамлыг тарималжуулахыг судлан, доройтсон ургамлыг сэргээж, модлог ургамал тарих хэрэгтэй. Мөн хөрс, усны судалгаа шинжилгээг зөв хийж, тал хээрийн бүсийг нөхөн сэргээлтийг сайжруулах, “Тэрбум мод хөдөлгөөнийг бусад хөтөлбөртэй нэгтгэх шаардлагатай. Дэлхийн банк нь “Тэрбум мод хөтөлбөртэй хамтарсан төсөл хэрэгжүүлснээр ач холбогдол нь илүү гэдгийг тодотгожээ. 

 

Холбоотой мэдээ