"Дэлхийн Зөн" байгууллагын хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-22 20:20:21

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага Баянхонгор аймагт 2020 оны 09 сарыг дуустал үргэлжлүүлэ ажиллахаар болжээ.

Тус байгууллагатай Баянхонгор аймаг 2016-2020 онд хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг улирагч долоо хоногт гарын үсэг зурсан юм. Ёслолын ажиллагаанд Баянхонгор аймгийг төлөөлж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо нар, Дэлхийн Зөн ОУБ-ыг төлөөлж ДЗ МОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Плиф Эвард, ДЗ МОУБ-ын Үйл ажиллагааны захирал Давер нар оролцсон байна.  

Санамж бичгийн хүрээнд Баянхонгор аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлон бүрдүүлэхийн төлөө харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэн идэвхтэй хамтран ажиллах аж. 

Сонирхуулахад, Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 97 оронд хүрч ажилладаг. Тэр дундаа манай улсад хүүхдийн эрүүл мэнд, эхийн эндэгдлийг бууруулах, хоол тэжээл, баталгаат ундны ус гэсэн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ.

Б.Мөнхзул

   

Холбоотой мэдээ