БУЛГАН: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын баг Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-16 11:04:35

Булган /МОНЦАМЭ/ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөрөөр ахлуулсан баг Булган аймагт ажиллаж, салбар комиссын гишүүдтэй уулзалт хийж, хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалтай танилцлаа.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, зөвлөгөө өглөө.


Булган суманд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө, Д.Дамбын хөшөө, музей, номын сангийн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан булан, эд өлгийн дурсгалыг үзэж, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулах, тохижуулах ажилд шинэ шийдэл гаргалаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ