Ким Ё Жон БНСУ-ын Ерөнхийлөгчийн саналд татгалзсан хариу өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-19 15:57:12

ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон улс орныг нь цөмийн зэвсгээс ангижирсны хариуд эдийн засгийн тусламж үзүүлэх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын саналд татгалзсан хариу өгчээ.


БНАСАУ-ын эрх баригч намын “Rodong Sinmun” сонины баасан гаргийн дугаарт Юн Сок Ёлын БНАСАУ-ын талаар баримтлах бодлоготой холбогдуулан Ким Ё Жоны хэлсэн үгийг нийтэлсэн байна.


Даваа гарагт Юн Сок Ёл БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах үйл явцдаа дорвитой ахиц дэвшил гаргавал тус улсын эдийн засгийг сайжруулахад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.


Харин Ким Ё Жон түүний төлөвлөгөөг хэрэгжих боломжгүй тул “утга учиргүйн оргил” гэж тодорхойлоод, АНУ-тай хамтарсан цэргийн сургууль явуулахаар төлөвлөж буй Юн Сок Ёлыг ичгүүргүй хэмээн шүүмжилжээ. Юн Сок Ёлыг дээрх саналыг тавьсан өдөр БНСУ-ын цэргийнхэн АНУ-тай наймдугаар сарын 22-ноос цэргийн сургууль хийж эхэлнэ гэдгээ мэдэгджээ.


Мөн Пёньян Юн Сок Ёлд хувь хүнийх нь хувьд дургүй гэдгийг Ким Ё Жон нэмж хэлээд, БНАСАУ-ын тал түүнтэй нүүр тулан уулзахгүй гэдгийг тодорхой илэрхийлж байгаагаа онцолсон байна. Тэрбээр Пёньяны лхагва гарагт харвасан далавчит пуужинг зэвсгийн туршилт гэж тодорхойлжээ. 

Холбоотой мэдээ