Монголын баг “Азийн хүүхдүүд 2022” VII наадмаас 6 медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-04 21:50:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо болж буй “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын самбо бөхийн тэмцээний охидын 47 кг жинд О.Нандин-Эрдэнэ, хөвгүүдийн 49 кг-д Б.Чинхүслэн нар хүрэл медаль хүртлээ.


Мөн тус наадмын жүдо бөхийн 70 кг-д Лхагвасүрэнгийн Амар-Энх, масрестлингийн төрлөөр 60 кг жинд Гантөмөрийн Эрдэнэхатан нар хүрэл медаль хүртлээ.






Энэ удаагийн наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид оролцож буй.


Монголоос спортын 5 төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усанд сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй, Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлага дор оролцож байгаа юм.


Монголын өсвөрийн баг тамирчдаас тус наадмын медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-д Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-д Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн билээ.

Холбоотой мэдээ