СҮХБААТАР: Шөвгийн дөрвөн бөх тунаж үлдээд байна

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-30 17:45:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2022 наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй 128 бөх барилдсанаас шөвгийн дөрвөн бөх тунаж  үлдээд байна.

Зургаагийн даваа буюу шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Монгол Улсын начин Лутын Батзориг, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Ядамсүрэнгийн Бумбаяр нар шөвгийн дөрөвт шалгаран үлдээд байна. Барилдаан хурдан шүдлэн насны моридын уралдаан, шагнал гардуулах үйл ажиллагааны дараа үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ