“Шарилжгүй Дархан” хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-11 16:32:52

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нарын хамтарсан албан даалгавар гарч Дархан хотын тохижилт үйлчилгээний ажлыг хариуцдаг НААҮГ-ын ажилчид хотын нийтийн эзэмшил, төв зам, талбайн шарилжийн 85 хувийг цэвэрлэжээ.

Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн бүс орчмын 50 метр газрын шарилжийг цэвэрлэхгүй байгаа бөгөөд НААҮГ-ын зам талбайн ажилчид орон сууцны хорооллын дундах хогийн ургамлыг цэвэрлэж эхэлсэн байна. Харин аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд үндсэн хуулинд заасан  үүргээ ухамсарлаж хамтдаа шарилжаа цэвэрлэхийг уриалж байна гэж НААҮГ-ын инженер Д.Ханджав мэдэгдэв.

Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд гарсан “Шарилжгүй Дархан” хөтөлбөр эхэлсэн нэг сарын хугацаанд НААҮГ-ын зам талбайн ажилчид уртасгасан цагаар ажиллаж хогийн ургамлыг цэвэрлэж байна. Өнгөрсөн сараас эхэлсэн энэхүү ажил одоогийн байдлаар 85 хувьтай явж төв зам дагуу хадсан шарилжаа татан зайлуулжээ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарим аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож байна.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ