Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг Зулзагын зусланд бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-11 16:28:22

Олон улсын Мэдээлэл зүйн 28 дугаар олимпиадад Монгол улсаа төлөөлж оролцох сурагчдыг аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Дархан-Уул аймгийн амралтын бүс нутаг Зулзагын голын “Хүүхдийн зуслан”-д дөрвөн сурагч өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бэлтгэлээ хангаж байна. Энэ жил уг олимпиад ОХУ-ын Казань хотод энэ сарын 12-19-ны өдрүүдэд болж дэлхийн 93 орны 300 гаруй хүүхэд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол улсаа төлөөлж Улаанбаатар хотоос хоёр, Ховд, Дархан-Уул аймгаас оролцох тус бүр нэг сурагчийг  дөрвөн багш өнгөрсөн тавдугаар сараас хойш бэлтгэж  буй юм. Тэд сүүлийн бэлтгэлээ ийнхүү Зулзагын голын хүүхдийн зусланд хийж дуусчээ.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ