Аймгийн төвийн ихэнх хэсэг үерт автав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-10 15:21:51

 Баянхонгор аймгийн төвд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, тус сумын 2, 6, 7, 9 дүгээр багийн зарим айл өрхүүд усанд автаж, автозамууд эвдэрч гэмтсэн байна.

Тодруулбал, аймгийн төвийн 13 айл өрх усанд автаж, далан сэтэрч ус ихээр оржээ. Аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага мэдээлэл тасрахгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар тус албаны 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, байгууллага аж ахуйн нэгж, ажиллаж байна. Мөн орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварлаж байна.

 Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас ихтэй байгаа учир ард иргэдиийг сонор сэрэмжтэй байж, Онцгой байдлын газрын заавар зөвлөмжийг биелүүлэхийг анхаарууллаа.

 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ