Сербийн эрэгтэй, Францын эмэгтэй баг дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-29 10:36:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельгийн Антверп хотод болсон 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Франц, Канадын шигшээг 16:13-аар хожиж түрүүллээ.


Хасагдах шатанд Монголын шигшээ багийг 21:9-өөр хожсон Францын эмэгтэйчүүд шөвгийн наймд Испанийг 15:14, шөвгийн дөрөвт Хятадыг 16:17-гоор хожсон. Хүрэл медалийг Хятадын шигшээ баг хүртсэн.


Харин эрэгтэй ангилалд дархан аварга Сербийн шигшээ баг 5 дахь удаагаа түрүүллээ. Тэд финалд Монголын шигшээ багтай нэг хэсэгт таарч хожсон Литвийн шигшээ багийг 21:16-аар илүүрхсэн бол шөвгийн дөрөвт Бельгийг 17:12, шөвгийн наймд Латвийг 22-17-гоор тус тус хожсон байна. Хүрэл медалийн эздээр Францын шигшээ баг шалгарлаа.




ДАШТ-д эрэгтэйчүүдээс Литвийн Дариус Тарвидас хамгийн өндөр буюу 46 оноо авсан бол эмэгтэйчүүдээс мөн Литвийн Камилэ Нацикайте 45 оноо авч тэргүүлсэн байна.

Холбоотой мэдээ