Б.Энхжаргал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдөр болов.
Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б. Энхжаргал тус тэмцээний халз буудлагын төрөлд классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртжээ. Тэрбээр практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин аж.
Энэхүү
тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин оролцсоноос манай улсаас дөрвөн ангилалд 26
тамирчин, 5 багийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.