Говийн бүсэд МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-17 15:34:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Говийн бүсэд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж, говийн нөхцөлд тохирсон мод бут тарихад аймгаас онцгой анхаарч байна.

“Говийн хөрсөнд таарч тохирох мод, тарьц суулгац ховор байдаг. Тиймээс Баруунбаян-Улаан суманд мод үржүүлгийн газар байгуулж, хайлаас, жигд, заг гэх мэт модны тарьц суулгацыг суулгасан. Усалгаагаа шийдсэн” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан хэллээ.

Өвөрхангай аймгийн говийн сумд болох Баруунбаян-Улаан, Баянгол, Богдод сумын төвийг элснээс хамгаалах ойн зурвасуудыг байгуулж эхэлжээ. Мөн аймгийн хэмжээнд зүлэгжүүлэх, цэцгийн мандал байгуулах ажил өрнөөд байна

Холбоотой мэдээ