Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-03-27 07:07:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

 

2022 оны 3 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

 

2022 оны 3 сарын 28-наас 4 сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ