Баян-Өлгийн нутгаар гуравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-28 15:28:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар гуравдугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэмээр дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4 хэмээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2-4 хэмээр хүйтэн байх аж.

Сарын хур тунадас олон жилийн дунджаар 0-4 мм байдаг бол энэ сард ахиу хур тунадас орох төлөвтэй.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. 

Холбоотой мэдээ