Хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-22 13:51:36

Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх Удирдлагын баг, ажлын хэсгийг Аймгийн засаг даргын 196 дугаар захирамжаар байгуулан ажиллаж буй.

Хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймагт Цахилгааны үнийн хөнгөлөлтөд 89 өрхийг, байнгын болон түр ажлын байранд 94 иргэнийг хамруулжээ.

 Мөн харилцаа хандлагын талаарх сургалтад 213 эцэг эх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн хамламжийн үйлчилгээний бүлгийн төсөлд 6  бүлгийн 21  иргэн, гэр бүлийн боловсрол олгох 8 модуль сургалтад 112 иргэн хамарчээ.

Хөтөлбөрт хамрах өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-8-р түвшний өрхүүдээс  бүтэн гэр бүл, өрх толгойлсон эцэг, эхтэй гэр бүл,  хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, залуу гэр бүл зэргээр бүлэглэн квот тогтоожээ. Ингэхдээ баг сум тус бүрээс 15-50 өрхийг, нийт 560 өрхийг сонгож, мэдээллийн сан үүсгэн ажиллаж байгаа аж.

 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулахад голлон анхаарч ажиллан нийт 20 гаруй байгууллагууд хамтран ажиллажээ. Үүний үр дүнд төр иргэний нийгмийн хамтын ажиллагаа өмнөх онуудтай харьцуулахад 20 хувиар өсч, сайжирсан дүнтэй байна. Нийт 20 гаруй төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ